Д.Намсрай “Дэлдээн”

бичсэн: nice blog, 2009-10-23, 13:42

Зулайдаа сөөсгөр үстэй жаахан Дэлдээнийг гурван ой хүртэл нь сүрхий эрхлүүлжээ. Эрхлүүлэх ч гэж дээ, энэ л гурван насанд эдлэх ёстой эрх хайр халамж, жаргал цэнгэлийг тууллаа.
Гэтэл дүү төрж түүний тухайд бүх юм өөрөөр эргэв. Ээжийнхээ өвөрт унталгүй олон хонолоо. Нялх хүүхэд тэврэн төрөхөөс гарч иртэл нь дөнгөж өчигдөр болтол аавтайгаа л унтаж байсаан. Хоёр ойндоо хүртэл хөхөө хөхсөн. Дэлдээн ээжийнхээ мөөмөнд дэндүү хайртай.

Хөхөө хөхөхгүй болсон ч ээжийнхээ дулаан өвөрт ормогц халуун цээж рүү нь гараа хийж мөөмний нь толгойг имэрнэ. Ууц нуруу, хонго гуяа илүүлэн таалуулж , нүүрэнд нь хушуу ам...

төрөл:uran zohiol
сэтгэгдэл: |

Л.Хасар “Мөргөл”

бичсэн: nice blog, 2009-10-23, 13:40

Тэнгэр минь намайг гэсгээ
Тэртэй тэргүй би нүгэлт хүн
Бурхан намайг бүтээхдээ
Нүгэлтэй нь цуг бүтээсэн
Адтай биенд шунах
Нүгэлт дуунд шунах
Балын амтанд шунах
Ариун мэт үнэрт шунах
Тамын гал мэт шатан дүрэлзэх
Би тэртэй тэргүй нүгэлт хүн
Тэнгэр минь намайг гэсгээ
Том багад нэг өнгөтэй
Сүүдэр минь нүгэлгүй
Түүнийг өршөө

төрөл:uran zohiol
сэтгэгдэл: | Сэтгэгдэл бичих

Ц.Доржготов “Хуруун чинээ лааны гэрэл”

бичсэн: nice blog, 2009-10-23, 13:32
Намшир өвгөнийх Зана өвгөнийтэй хоёр гэрээр өвөлжиж байна Өвлийн шөнийн уртыг хэлэх үү, өвгөдийн сүүжний чилэхийг хэлэх үү, бас дээр нь хоёул гэрэл гаргах лаагүйгээс тус тусын харанхуй гэрт уйтгарлан сууна. Зана өвгөнд хуруун чинээ ганц лаа үлдсэнийг Намшир, зах зээлийн өвгөн гэсэндээ танадаж мэдээд өнөө үдэш тэднийд орж, өчүүхэн лааны гэрэлд хуучлав. Гэрэл гэгээ баяр баясгалан авчирдаг атал мань хоёрын яриа таарсангүй, тэгсхийгээд хэрэлдэв.

Занын шар гозойж, "Энэ муу Намшир дандаа намайг өөрөөсөө дорд үздэг. Дахиад л номчирхоод ирлээ. Би энэ муугаас юугаараа дутах юм бэ? Мадлаад өгнө өө, чамай...
төрөл:uran zohiol
сэтгэгдэл: | Сэтгэгдэл бичих

Д.Нямсүрэн “Амитаба”

бичсэн: nice blog, 2009-10-23, 13:30

Яаж би Амитаба шиг, хөлөө цэцгэн өлзий завилах вэ?
Яаж би Амитаба шиг, чамайгаа бурханы тигд бүтээх вэ?
Яаж би Амитаба шиг, хүйсний нууцыг хуруугаараа томьёолох вэ?
Яаж би Амитаба шиг, хүүхний бэлхүүсийг алтан харганаар үйслэх вэ?
Яаж би Амитаба шиг, газрын гүн дэх үндэсний үзүүр рүү залбирах вэ?
Яаж би Амитаба шиг, есөн эрдэнийн чулуугаар чамайгаа чимэх вэ?

Яаж би Амитаба шиг, уснаас гарсан бүсгүй эрэг дээр суугаагаар бодох вэ?
Яаж би Амитаба шиг, шувуу исгэрэх, нохой хуцах мөн чанар нэгийг ойлгох вэ?
Яаж би Амитаба шиг, модны навчис унахыг зүүдээ гэж бодох вэ?
Яаж би Амитаба шиг, морь зогсоогоороо ун...

төрөл:uran zohiol
сэтгэгдэл: |