The swan song by Kathy ostman

www.kathysart.com
Энэ бол миний дуртай зургуудын нэг. Kathy Ostman нь эмэгтэйчүүдийн сэдэвтэй тосон зургаараа анхаарал татаж буй зураачдын нэг билээ. Тэр хэлэхдээ " The Wind confirmed my journey, "Your fantasy begins now, paint freely beautiful women goddess art. " гэжээ. Тэрээр зургаа зурахдаа хөгжим сонсох дуртай бөгөөд ихэвчлэн Enigma, Dead Can Dance, Loreena McKennitt сонсдог аж. Хөгжим агаарыг зүсэн цуурайтахад зүрх минь нээгддэг гэж өөрийнхөө зургийг зүрх сэтгэлийн угаас зурдаг гэдгээ илэрхийлсэн байдаг. .jpg)

Эзэн богд Чингиёийн тухай аман домог
Өвгөн, арслан хоёр
Б.Лхагвасүрэн "Хүүдээ унших шүлэг"Зулайдаа сөөсгөр үстэй жаахан Дэлдээнийг гурван ой хүртэл нь сүрхий эрхлүүлжээ. Эрхлүүлэх ч гэж дээ, энэ л гурван насанд эдлэх ёстой эрх хайр халамж, жаргал цэнгэлийг тууллаа.
Гэтэл дүү төрж түүний тухайд бүх юм өөрөөр эргэв. Ээжийнхээ өвөрт унталгүй олон хонолоо. Нялх хүүхэд тэврэн төрөхөөс гарч иртэл нь дөнгөж өчигдөр болтол аавтайгаа л унтаж байсаан. Хоёр ойндоо хүртэл хөхөө хөхсөн. Дэлдээн ээжийнхээ мөөмөнд дэндүү хайртай.
Хөхөө хөхөхгүй болсон ч ээжийнхээ дулаан өвөрт ормогц халуун цээж рүү нь гараа хийж мөөмний нь толгойг имэрнэ. Ууц нуруу, хонго гуяа илүүлэн таалуулж , нүүрэнд нь хушуу ам...
О.Дашбалбар “Тэнгэр шиг бай”Тэнгэр минь намайг гэсгээ
Тэртэй тэргүй би нүгэлт хүн
Бурхан намайг бүтээхдээ
Нүгэлтэй нь цуг бүтээсэн
Адтай биенд шунах
Нүгэлт дуунд шунах
Балын амтанд шунах
Ариун мэт үнэрт шунах
Тамын гал мэт шатан дүрэлзэх
Би тэртэй тэргүй нүгэлт хүн
Тэнгэр минь намайг гэсгээ
Том багад нэг өнгөтэй
Сүүдэр минь нүгэлгүй
Түүнийг өршөө